Нээлттэй хаалганы өдөр зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийт төрийн байгууллагууд нэгдсэн журмаар энэ сарын 26-ны өдөр “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулах гэж байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй энэхүү “Нээлттэй хаалганы өдөр”-өөр төрийн үйлчилгээ үзүүлдэг хаалга болгон иргэдийн өмнө нээлттэй байх ба иргэд хүссэн үйлчилгээ, хэрэгцээт мэдээллээ авах бүрэн боломжтой бөгөөд тус арга хэмжээ аймгийн 18 сум, 5 тосгонд нэгэн зэрэг явагдах ажээ.
Хэнтий аймаг О.Буянхишиг