“Tesla” компанийн гуравдугаар улирлын орлого шинжээчдийн таамаглаж байснаас давжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2020-10-22 13:22:44

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Tesla” компанийн энэ оны гуравдугаар улирлын орлого өсөж, шинжээчдийн таамаглаж байснаас давсан байна. Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн үүсгэн байгуулсан, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл үйлдвэрлэгч тус компани санхүүгийн тайлангаа лхагва гарагт вэб хуудсандаа нийтэлжээ.


“Tesla” компани гуравдугаар улиралд 8.77 тэрбум ам.долларын орлого олсон бол өмнөх улиралд тус компани 6.036 тэрбум ам.долларын орлоготой ажилласан гэж тайлагнаж байв. Энэ оны гуравдугаар улиралд Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч компанийн орлого 8.36 тэрбум ам.доллароос хэтрэхгүй гэж шинжээчид таамаглаж байсныг NBC телевиз онцолсон байна.  


Энэ оны гуравдугаар улиралд “Tesla”-гийн цэвэр ашиг 331 сая ам.долларт хүрчээ. Харин шинжээчид 394 ам.долларын цэвэр ашигтай ажиллана гэж таамаглаж байсан байна. Тус компани хэрэглэгчдэд “Model S”, “Model X” загварын 15275 автомашин, мөн илүү хямд загвар болох “Model 3” болон “Model Y” загварын 124318 автомашин нийлүүлжээ. Хэрэглэгчид нийтдээ 139593 цахилгаан автомашин авсан байна. Өмнөх улиралд энэ үзүүлэлт 9081 байжээ.


Илон Маск “Tesla” компанийг 2003 онд байгуулжээ. Тус компани анх  “Tesla Motors” нэртэй байсан бөгөөд 2017 оноос “Tesla” нэртэй болсон байна. АНУ-ын Калифорни муж улсын Пало-Альто хотод төвтэй тус компани эхэндээ цахилгаан машины үйлдвэрлэлээр дагнаж байсан бол аажимдаа нарны зай болон эрчим хүч хуримтлуулах бусад төрлийн системийг үйлдвэрлэх болжээ.

Холбоотой мэдээ