"Улаансан", "Махимпекс"-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-10-22 19:27:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 22-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 ХК-ийн 70,500,236.83 төгрөгийн үнийн дүн бүхий 182.289 хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Улаансан" (UNS+12.93%) болон "Махимпекс" ХК (MMX+10.65%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик холдинг" (MIK-14.00%) болон "Бодь Даатгал" ХК (BODI-2.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

ТOP 20 индекс 0.46 хувиар буурч, 17447.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,563,173,588,815.48  төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү. 


Холбоотой мэдээ