Говь-Алтай аймгийн хэмжээнд 10142 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-10-23 08:59:10

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар эмнэлэгт 10 142 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, 72 330 ор хоног ашигласан ба дундаж ор хоног 7.1 байна.


Харин 188 820 үзлэг хийсний 24.3 хувь нь урьдчилан сэргийлэх, 52.7 хувь нь өвчний учир амбулаторид, 9.1 хувь нь идэвхтэй хяналт, 11.5 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 2.5 хувь нь гэрийн дуудлагын үзлэг эзэлж байна хэмээн ЭМГ-аас мэдээлэв.

Түүнчлэн 9 823 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч үйлчилснээс 1950 буюу 19.9 хувь алсын дуудлага, 282 буюу 2.9 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлсэн байна. Мөн хугацаанд 14 төрлийн халдварт өвчний 218 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 66 тохиолдол буюу 30.3 хувиар буурчээ. 


Холбоотой мэдээ