Элчин сайд Д.Даваа Уралын Холбооны их сургуулийн 100 жилийн ойн баярт оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-10-23 15:29:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа ОХУ-ын Екатеринбург хотод зочилж байна.

Элчин сайд Д.Давааг Екатеринбург хотын “Кольцово” нисэх онгоцны буудалд Свердловск мужийн Олон улс, гадаад эдийн засгийн харилцааны сайд В.В.Козлов, Екатеринбург хот дахь Монгол Улсын Өргөмжит консул В.А.Воротников нарын албаны хүмүүс угтан авлаа.

Элчин сайд Д.Даваа Свердловск мужийн Амбан захирагч Е.В.Куйвашевтэй уулзалт хийж, ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Б.Н.Ельцины нэрэмжит Уралын Холбооны их сургуулийн 100 жилийн ойн баярын хүндэтгэлийн хуралд оролцож, Екатеринбург хот дахь Монгол Улсын Өргөмжит консулын газрын ажилтай танилцана.

Холбоотой мэдээ