Хоёрдугаар ээлжийн цэргүүдийг үдэн мордууллаа

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-10-26 13:10:15
Баянхонгор /МОНЦАМЭ/. 2020 оны хоёрдугаар ээлжээр цэргийн жинхэнэ албанд Хонгор нутгаас татагдсан залуусаа аймгийн Засаг дарга, Батлан хамгаалах газрын дарга Д.Мөнхсайхан нарын зэрэг албаныхан үдэн мордууллаа. Засаг дарга хэлэхдээ, "Хараа сэтгэл тэлж, бие чангарч ирэх олон сайхан залуустайгаа хамтарч энэ нутаг орондоо их зүйлийг хийж бүтээнэ гэдэгт итгэл төгс байна" гээд цэргийн албаа нэр төртэй хаахыг хүссэн юм.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус үйл ажиллагаанд аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, цэрэг татлагын товчооны гишүүд болон сумдын цэрэг татлагын товчооны дарга нар оролцлоо.
Цэрэг татлагын явцын ирц оролцоо өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлттэй, бие бялдрын ерөнхий хөгжил сайжирсан талаар холбогдох албанынхан мөн үеэр хэлж байв.
2020 оны хоёрдугаар ээлжийн цэргийн албанд аймгийн хэмжээний 20 сумаас 18-25 насны залуус татагдан Улаанбаатар, Өвөрхангай, Өмнөговь зэрэг аймгийн зэвсэгт хүчний дугаар ангиудад алба хаах юм.
Холбоотой мэдээ