ОХУ-д халдварын 17 мянга гаруй шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-10-26 16:20:28

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусээр халдварласан нийт хүний тоо нэг өдрийн дотор 17347-гоор нэмэгдэж, 1 531 224 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлэв.


Шуурхай штабаас мэдээлснээр, өнгөрсөн хоногт халдварын хамгийн олон буюу 5224 шинэ тохиолдол нийслэл Москва хотод илэрсэн бол Санкт-Петербургт 715, Москва мужид 499, Доод Новгород мужид 376, Ростов мужид 312, Архангельск мужид 298, үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Одоогийн байдлаар ОХУ-д 358859 хүн эмчилгээгээ үргэлжлүүлж байна.


Сүүлийн 24 цагийн байдлаар 7574 хүн эмнэлгээс гарч, халдвараас эдгэрсэн нийт хүний тоо 1 146 096 болжээ. Шуурхай штабаас мэдээлснээр, халдвар авсан нийт хүний 74.8 хувь нь эдгэрсэн байна. Коронавирусний халдвар авсны улмаас нас барсан нийт тохиолдлын тоо нэг өдрийн дотор 219-өөр нэмэгдэж, 26269 болжээ.


Холбоотой мэдээ