Хөвсгөлөөс хөрш зэргэлдээ аймагт 5 сумын 31 өрх оторлоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-10-27 14:34:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт 20 сумаас 1442 өрхийн 496,1 мянган толгой мал отроор өвөлжинө.  Үүнээс гадна аймгийн нутагт 5 сумын 31 өрхийн 14,4 мянган толгой мал,  өөрийн аймгийн бусад сумын нутагт 15 сумын 553 өрхийн 247,4 мянган толгой мал, сум дундын отрын бүс нутагт 2 сумын 108 өрхийн 112,8 мянган толгой мал өвөлжинө.

Харин хилийн зурвас нутагт 6 сумын 293 өрхийн 48,1 мянган толгой  мал, Улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 4 сумын 457 өрхийн 73,4 мянган толгой мал тус тус өвөлжихөөр бэлтгэлээ хангасан байна. Тус аймгийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллагуудын  гаргасан судалгаагаар урьдчилсан байдлаар отроор жирэмсэн 2, 0-5 насны хүүхэд 15, өндөр настан 10, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 1, архаг хууч өвчтэй хүн 12 байгаа судалгааг гаргаж холбогдох эрүүл мэндийн байгууллагуудад мэдээллийг хүргэжээ.

 

Холбоотой мэдээ