Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах эсэхийг хэлэлцэж байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-10-28 10:34:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг сунгах УОК-ын саналыг хэлэлцэж байна. 


УОК-ын 30 дугаар хуралдаан энэ сарын 26-нд болж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг он дуустал буюу 12 дугаар сарын 31 хүртэл сунгах санал гаргаж Засгийн газарт хүргүүлсэн юм. Учир нь коронавируст цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж улс орнууд авсан арга хэмжээнүүдээ эргэн сэргээж эхлээд байгааг Шадар сайд Я.Содбаатар мэдэгдсэн. 


Мөн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийг үргэлжлүүлэх эсэх асуудлыг хөндөж байгаа юм


Хуралдаан дууссаны дараа шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.

Холбоотой мэдээ