Зургаан төсөлд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-28 17:04:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Говьсүмбэр аймгаас шалгарсан 6 аж ахуйн нэгжтэй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулав.   

 “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн хүрээнд орон нутгийн хэрэгцээнд нийцсэн үйлдвэр байгуулах, импортыг орлох, экспортын чиг баримжаатай зах зээлийн эрэлтэд нийцсэн, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж ажлын байр олшруулахаар 21 төсөл ирүүлснээс зургаад нь 500 сая төгрөгийн зээл олголоо.

Эдгээр нь “Стандарт хадгалалт” зоорь, “Говь шимт мах, махан бүтээгдүүн үйлдвэрлэл”, “Нарлаг хүлэмжийн аж ахуй”, “Боржгон голомт цогцолборын зоогийн өргөө”, “Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл”, “Сав баглаа боодлын үйлдвэрлэл” төсөл бөгөөд шинээр тус аймагт 25 ажлын байр бий болох юм.   

Холбоотой мэдээ