Анхдугаар хуралдаанаас Д.Бауыржаныг аймгийн Засаг даргад нэр дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-29 09:23:51

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар тус аймгийн МАН-ын хорооны дарга Далелийн Бауыржаныг Засаг даргад нэр дэвшүүлэхийг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжив.

Улмаар түүнийг аймгийн Засаг даргаар томилуулахаар анхдугаар хуралдааны тогтоолыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэхээр боллоо.   

Д.Бауыржаны хувьд 2016-2020 онд аймгийн ИТХ-ын даргаар ажилласан, өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Дэлүүн сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон юм.

Холбоотой мэдээ