Увс аймгийн Засаг даргад Ч.Чимэдийн нэр дэвшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-10-29 16:22:37

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргаар АН-ын дарга Ч.Чимэдийг төлөөлөгчдийн 58,5 хувийн саналаар дэмжлээ. 

Түүнийг Увс аймгийн Засаг даргаар томилуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилжээ.

Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан гурван өдөр үргэлжилж, энэ сарын 28-ны өдрийн 21 цагт дууслаа. Тус хурлаар аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга, хурлын тэргүүлэгч нарыг сонгох асуудал төлөөлөгч нарын дунд нэлээдгүй маргаан өрнүүлсний эцэст ийнхүү аймгийн ИТХ-ын даргаар бие дааж сонгогдсон төлөөлөгч Ц.Батболд, аймгийн Засаг даргаар АН-ын дарга Ч.Чимэд нар ажиллахаар болж байна.

Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Увс аймгийн ИТХ-ын 41 суудлын 19-ийг АН, 17-г МАН, 5-ыг бие даагчид авсан. Харин бие дааж сонгогдсон 4 төлөөлөгч Ардчилсан намтай эвссэнээр ирэх 4 жилд Увс аймагт Ардчилсан нам засаг барих болж байна. 

Холбоотой мэдээ