Дархлаажуулалтын асуудлаар зарим суманд хяналт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-05-24 22:13:36
Yesukheitumur Tumurbaatar

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон ХӨСҮТ-ийн төлөөлөл 5 сарын 24-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд ажиллаж, "Улаанбурхан-улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалт"-ын явцад хяналт хийлээ.

18-30 насныханд зориулсан вакцинжуулалт тус аймагт 72 хувь буюу улсын дундаж орчим байгаа ч Эрдэнэсант, Аргалант, Баянцогт суманд удаашралтай байгаа юм. Иймд 5 сарын 24-27-ны өдрүүдэд дээрх суманд ажиллаж, хяналт хийх болсон талаар ДЭМБ-ын мэргэжилтэн Д.Содбаяр хэллээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ