Австрийн виз мэдүүлэх төв ажиллаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-03 15:34:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Австрийн виз мэдүүлэх төв Улаанбаатар хотноо өнөөдрөөс ажиллаж эхэллээ.


Тодруулбал, ХБНГУ-ын Элчин сайдын яам энэ он гарснаас хойш Австрийн визийн мэдүүлгийг хүлээн авахаа зогсоогоод байсан юм. Тиймээс Австри улсад зорчих иргэд тус виз мэдүүлгийн төвд Шенгенийн C, үндэсний удаан хугацааны D ангиллын визийг мэдүүлэх боломж бүрдэж байгаа юм.


Улаанбаатар дахь Австрийн виз мэдүүлгийн төв нь дараах журмын дагуу үйл ажиллагаа явуулах юм:

- Бээжин хот дахь Австрийн ЭСЯ-ны албан ёсны цахим хуудас болон мэдүүлгийн төвөөс гаргаж буй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх,

- Визийн мэдүүлэг, үнэ, биеийн давхцахгүй өгөгдөл /biometric data/ зэргийг ЭСЯ-наас өгсөн зааварчилгааны дагуу авах,

-Эрх бүхий этгээдэд паспортуудыг буцаан олгох,

-Визийн үйлчилгээний хөлс 75 евро,

-Визийн төлбөрийн хувьд ангиллаас хамааран харилцан адилгүй байна.


Австрийн виз мэдүүлэх төвийн цагийн хуваарь:


Ажлын өдөр өглөөний 09.00-15.00 цаг хүртэл /нийтийн амралтын өдөр ажиллахгүй/


Виз мэдүүлгийн төв нь Сүхбаатар дүүрэгт байрладаг DHL барилгын 2 давхарт байрлаж байна.

Холбоотой мэдээ