Бразилд “Johnson & Johnson”-ы вакцины туршилтыг сэргээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-04 13:11:09

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/. Олон улсын “Johnson & Johnson” корпорацийн салбар “Janssen-Cilag” эмийн компанийн гарган авсан коронавирусний вакцины туршилтыг Бразилын Эрүүл ахуйн хяналтын үндэсний агентлаг /Anvisa/ сэргээхээр шийджээ.


"Аюулгүй байдлын тусгай хорооноос өгсөн гаж нөлөөний тухай мэдээлэл, АНУ-ын хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарын асуудал хариуцсан газрын мэдээллийг үнэлж дүгнэсний үндсэн дээр эрсдэлүүд болон үр ашгийн харьцаа нь судалгааг үргэлжлүүлэх нааштай байдлыг бий болгож байна гэсэн дүгнэлтэд хүрлээ” хэмээн “Anvisa” агентлагийн мэдэгдэлд дурджээ. Рио-де-Жанейр хотод сайн дурын 12 хүн оролцож байх үед туршилтыг зогсоожээ. Тус туршилтад 11 мужийн 560 хүн оролцох төлөвтэй байсан аж.


“Johnson & Johnson” вакцины гуравдугаар үе шатны эмнэлзүйн туршилтаа 9 дүгээр сарын 23-нд эхлүүлжээ. Туршилтад 8 улс, 3 тивийн сайн дурын 60 мянга орчим хүн оролцоно. Оролцогчдынх нь нэг өвдсөний улмаас компани 10 дугаар сарын 12-нд туршилтаа түр хугацаагаар зогсоохоо мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ