“Жигүүр хайрлая” хандивын аянд сурагчид нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-05 12:05:04

Дорнод /МОНЦАМЭ/. “Жигүүр хайрлая” хандивын аянд сурагчид нэгдэж байна. Өнгөрсөн сарын 15-нд Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд архидан согтуурсан жолооч осол гаргаж, айлын гэр мөргөснөөр аав ээж нь амь насаа алдаж, хоёр хүүхдийнх нь биеийн байдал хүнд байгаа юм. Одоогоор зургаан настай А, 15 настай Д нар Улаанбаатар хотод эмчлүүлж байна. Цаашид хоёр хүүд амьдрах итгэл хайрлаж, хашаа байшинтай болгохын тулд аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд санаачлан дээрх аяныг эхлүүлжээ. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хандивын аяныг идэвхтэй дэмжиж байна гэж мэдээлэв. Иргэд, ААНБ-ууд энэхүү хандивын аянд нэгдэхийг хүсвэл 9904-4910 дугаарын утсаар холбогдох эсвэл ХААН банкны 5422407657 А.Гэрэлтжавхлан гэсэн дансанд хандивын мөнгө шилжүүлэх боломжтой.    

Холбоотой мэдээ