Ирэх таван жилийн хөгжлийн бодлогод тусгах иргэдийн саналыг сонсож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-11-06 12:47:47

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн дагуу аймгийн ИТХ-аас ЗДТГ-тай хамтран “Аймаг хөгжүүлэх таван жил /2021-2025/-ийн үндсэн чиглэл” төлөвлөлтийн баримт бичиг боловсруулах санал асуулгыг авч байна.

Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдоор ахлуулсан ажлын баг эхний шатанд төрийн байгууллагуудын удирдлага, албан хаагчдын саналыг сонсож байна. Үргэлжлүүлээд төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн саналыг авахаар төлөвлөжээ. Ингэснээр ирэх 5 жилд Увс аймгийг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулах юм байна.

Ингэснээр ирэх таван жилийн төлөвлөлтийн баримт бичиг илүү ул суурьтай, баримт судалгаатай, хамгийн гол нь хүн рүүгээ чиглэсэн бодлоготой болох аж.  

Холбоотой мэдээ