Мөрөн хотыг зүлэгжүүлэхэд 30 иргэнийг түр ажлын байраар хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-25 18:08:24

Аялал жуулчлалын гол тулгуур бүс болсон хоймор нутгийн Мөрөн хотыг “Эко ногоон Мөрөн” болгох эхлэл өнгөрсөн онд амжилттай тавигдаж ногоон байгууламж нэмэгдэн хотын өнгө үзэмжинд тодорхой өөрчлөлтүүд гарсан билээ.

Энэ жилийн хувьд аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажил идэвхитэй хайж буй 30 иргэнийг түр ажлын байраар ханган гудамж талбайг зүлэгжүүлэх, цэцэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хөдөлмөр эрхлэлтийн санд ажил идэвхитэй хайгчаар бүртгүүлсэн иргэд өдрийн 24000 төгрөгийн цалинтайгаар 10 хоног түр ажлын байраар хангагдан ажиллаж байна.

Мөрөн хотыг ногоон хот болгох хөтөлбөрт Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас 9 сая төгрөгийг зарцуулжээ.

Б.Гантуяа


 

Холбоотой мэдээ