"Монгол алт", "Монос хүнс"-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-10 17:41:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 26 ХК-ийн 256.8 сая төгрөгийн үнийн дүнтэй 887.700 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 


Энэ өдөр "Монгол алт" (ERS+14.94%) болон "Монос хүнс" ХК (MFC+5.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" (RMC-6.50%) болон "Талх чихэр" ХК (TCK-5.87%)-ийн  хувьцаа хамгийн их унав.

Мөн өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын сан"-ийн нийт 12.035 нэгж эрхийг 1.3 сая төгрөгөөр арилжив. Мөн багцын арилжаагаар нийт 1.7 сая үнэт цаасыг 250,000,010 төгрөгөөр арилжсан байна. 

ТOP 20 индекс 0.29 хувиар өсөж, 17455.73 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,574,843,462,045.18 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ