Галт зэвсгийн бүртгэл 21 хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-11 15:22:49

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Иргэн хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллого тус аймгийн хэмжээнд 21 хувьтай үргэлжилж байна.

Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 1000 орчим галт зэвсэг бүртгэлтэй байдаг бөгөөд үүний 300 орчим нь Баруун-Уртад, үлдсэн хэсэг нь хөдөө сумд болон малчдын гар дээр байдаг аж. Ихэнх галт зэвсэг хөдөө, орон нутагт байдаг нь бүртгэл, тооллогын ажил удаашрах гол шалтгаан болж байгааг Цагдаагийн газраас  мэдээллээ.

Тооллого энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. Хэрэв заасан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхааруулж байна. 

Холбоотой мэдээ