“Амны хаалтаа зүүе-Гараа угаая” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-11-11 15:39:31

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлээс хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх, халдвараас сэргийлэх, эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор “Амны хаалтаа зүүе-Гараа угаая” аян Говь-Алтай аймагт өрнөж байна.


Аян 10 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд зохион байгуулагчаар аймаг, сумын Засаг дарга, Онцгой комисс болон холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан иргэд хоорондоо 1.5 метрээс доошгүй зайнаас харьцах, бие биедээ шаардлага тавих, хувь хүний ухамсар, соёлыг дээшлүүлэх, амны хаалтыг зүүж хэвших, гэртээ байх дэглэмийг бүх шатанд чандлан сахих, хяналтыг чангатган ажиллахыг зохион байгуулагчид хэрэгжүүлнэ гэдгээ танилцууллаа. Тухайлбал, Төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд зөвхөн амны хаалттай иргэнд үйлчлэх, болзошгүй халдварын эрсдэлийг бууруулах чиглэлээр хэвлэл мэдээллийн бүх байгууллагаар зөвлөмжийг хүртээмжтэй, давталттай, тасралтгүй хүргэх ажээ.


Иймд ард иргэдийг “Амны хаалтаа зүүе-Гараа угаая” аянд идэвх санаачилгатай оролцон ДЭМБ, Онцгой комиссын гаргасан зөвлөмж, шаардлагыг даган биелүүлэхийг уриалж байна



Холбоотой мэдээ