Малын цахим худалдаа төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-11 19:56:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт малчид худалдан авагчдыг холбосон цахим худалдаагаар дамжуулж чанартай аюулгүй бүтээгдэхүүнээр хангах зорилготой “Хөвсгөл лэйк” малын цахим худалдаа төсөл хэрэгжиж байна.

Төсөл тус аймгийн 23 сумын 128 багт гурван жилийн хугацаатай  хэрэгжинэ. “Малчид цахим төсөлд хамрагдаж зах зээлд малаа худалдан борлуулах үүд хаалга нээгдэж байна. Мах бэлтгэн нийлүүлдэг газрууд бөөний цэгүүд нь эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, малд шинжилгээ хийдэггүй, тээвэрлэлт хадгалалт нь стандартад нийцээгүй байдаг. Харин Малын цахим худалдаа төсөл хэрэгжсэнээр стандартад нийцсэн, ариун цэврийн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг малчидтай хамтран үйлдвэрлэхийг зорьж байна. Малчид төсөлд хамрагдсанаар жилийн 4 улиралд тогтмол орлоготой болох, хүйтний улиралд малаа бордох аргад суралцах, малаа кодлуулан паспортлуулах, цахим бүртгэлд оруулах зэрэг ач холбогдолтой” гэдгийг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Б.Ганхуяг хэлж байлаа.

Төслийн хүрээнд Мал эмнэлгийн газраас Цахим мал эмнэлэг сургалтыг малын эмч нарт хийж мэдээлэл арга зүйгээр хангасан байна.

 

 

Холбоотой мэдээ