Улаанбурханы вакцинжуулалт 68,1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-26 10:56:42

Тавдугаар сарын 12-ноос эхэлсэн Улаанбурхан-улаануудын нэмэлт дархлаажуулалтанд нийт 14.294 хүн хамрагдах ёстой. Өнөөдрийн байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд вакцинжуулалтын хамрагдалт 68,1 хувьтай байна.

Аймгийн Эрүүл Мэндийн Газраас энэ удаагийн вакцинжуулалтад 18-30 насны нийт 624 мянган залуусыг хамруулахаар тооцоолжээ.

Мөн сумдаас Хурх тосгон нэмэлт дархлаажуулалтын хамрагдалт өндөртэй буюу 95,2 хувьтай байгаа бол Бор-Өндөр сумынхан 18.1 хувь буюу хамгийн бага хамрагдалттай байна. Бусад суманд хамрагдалт жигд явагдаж байгаа аж.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ