Мөрөн суманд машинт болон явган эргүүл ажиллаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-11-12 20:16:43

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд улсын Онцгой комисс, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын А/586 дугаар захирамжийн хүрээнд машинт болон явган эргүүл ажиллаж байна.

Иргэдэд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын 28 алба хаагч машинт болон явган эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна. Иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас уриалж байна.

Холбоотой мэдээ