Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас ирсэн иргэдийг бүртгэлжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-13 19:29:10

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Шуурхай штабаас коронвирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор  Сэлэнгэ, Дархан-Уул аймгаас энэ сарын 8-наас хойш ирсэн иргэдийг бүртгэлжүүлж эхэллээ.

Мөн энэ сарын 6-11-ний хооронд Улаанбаатар хотоос ирсэн 1131 иргэний бүртгэл, судалгаа мэдээллийг цуглуулсан бөгөөд одоогоор 100 гаруй иргэнтэй холбогдож чадаагүй байна. Иймээс иргэдийг халдварын эрсдэлтэй бүсэд очсон бол иргэний үүргээ биелүүлэн учирч болзошгүй эрсдэлээс сэргийлж 95612488 дугаарт холбогдон яаралтай бүртгүүлэх шаардлагатай байгааг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ