"Хишиг Уул", "Мах Импекс" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-11-13 19:32:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 13-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 20 ХК-ийн 14,133,865.42 төгрөгийн үнийн дүн бүхий 372.474 хувьцаа арилжив. Үүнээс 9 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 8 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр "Хишиг Уул" (HSX+4.44%) болон "Мах Импекс" ХК (MMX+3.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" (UID-7.39%) болон "Үндэсний Хувьчлалын сан" ХК (XOC-1.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өдөр “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нийт 41,718 нэгж эрхийг 4.3 сая төгрөгөөр арилжсан байна. 

ТOP-20 индекс 1.43 хувиар буурч, 17503.16 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,584,251,092,036.37 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ