"Эмсид" болон "Трансбус" компанийн ариутгал халдваргүйтгэл хангалтгүй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
sodonizm@gmail.com
2020-11-15 16:28:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НМХГ-аас нийтийн тээврийн ариутгал халдваргүйтгэлд шалгалт хийж байна. Энэхүү шалгалтад Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай нийтийн тээврийн үйлчилгээний “Тэнүүн огоо” гуравдугаар бааз,  “ДЮЦ”, “Мяралзаа”, “Эмсид” болон Трансбус зэрэг компани хамрагдлаа.

Эдгээр компани авто тээврийн үйлчилгээний шинэчилсэн цагийн хуваарьт шилжин үйлчилж байгаа аж. “Амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй” анхааруулгыг иргэдэд харагдахуйц байдлаар нааж, автобусанд гар халдваргүйжүүлэх бодис байрлуулжээ. Мөн тээвэрлэгч жолооч нарыг амны хаалт, гар халдваргүйжүүлэх уусмал зэрэг халдвараас сэргийлэх материалаар хангах ажлыг зохион байгуулсан байна.

Энэ үеэр "Эмсид" ХХК болон "Трансбус" ХХК автобусны угаалга, цэвэрлэгээ болон халдваргүйтгэлийн ажил хангалтгүй байжээ. Иймд халдваргүйжүүлэх бодисыг зөвлөмжийн дагуу найруулан угаалга, цэвэрлэгээнд тогтмол хэрэглэх, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэхийг үүрэг болголоо.

Харин ДЮЦ ХХК, Мяралзаа ХХК болон Тэнүүн огоо 3-р бааз ХХК, НМХГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу нийтийн тээврийн хэрэгслийг угааж цэвэрлэн, мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэлээ гэж НМХГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ