Нийслэлийн гурван эмнэлэгт 1340 ор бэлэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-11-17 08:46:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/.COVID-19 халдвараас үүдэн улсын хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед нийслэлийн гурван эмнэлэгт 1340 ор бэлэн байлгаж байна.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Бид “COVID-19” халдварын гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед эмнэлгүүдийн Эрчимт эмчилгээний орны тоог нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангаж байна.



Өнгөрсөн хугацаанд бид бэлэн байдлыг хангаж Цэргийн төв эмнэлэгт 440 ор, ХӨСҮТ-д 400 ор, Яармагийн шинэ төрөх эмнэлэгт 500 орыг бэлдсэн. Шаардлагатай тохиолдолд эдгээрийн 10 хувийг эрчимт эмчилгээний зориулалтаар ашиглах юм. “COVID-19” халдварын нөхцөл байдал хүндэрсэн үед эрчимт эмчилгээний хүрэлцээ нэн чухал учраас эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд эрчимт эмчилгээний орны тоог ийнхүү нэмэгдүүлж, шаардагдах тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хэрэгжүүлж байгаа” гэлээ.  

Холбоотой мэдээ