Махны үнийг тогтвортой байлгах хяналт шалгалтыг тогтмол явуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-17 15:18:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн томоохон 16 зах худалдааны төвд махны үнийг тогтвортой болгосон ч зарим  хотхон, орон сууцны дэргэдэх дэлгүүр, супермаркетад  үнэ өссөн тухай гомдол мэдээлэл иргэдээс ирсээр байгаа аж.

Махны дундаж үнэ 12500 төгрөг юм байна. Алтай хотхонд байдаг махны дэлгүүр үхрийн гуя кг-ыг нь 13000 төгрөгөөр, “Хос бэрх” супермаркет үхрийн цул мах 15300 төгрөгөөр, Чингэлтэй дүүрэгт байдаг   “Номин” супермаркетад үхрийн цул мах 15000 төгрөгөөр, Хан Уул дүүрэгт байдаг “Номин” супермаркет үхрийн цул махыг 13299 төгрөгөөр худалдаж байсныг дундаж махны үнийн түвшинд бууруулах арга хэмжээ авч байгаа аж. Бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд ШӨХТГ-ын улсын байцаагч нар есөн багт хуваагдаж өдөр бүр хяналт, шалгалт хийж байна гэж ШӨХТГ-аас мэдээлэв.


Холбоотой мэдээ