Хачигт халдварын сэжигтэй тохиолдол 23 бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-05-27 10:36:01

Ховд аймгийн хэмжээнд 5 сарын 23-ны байдлаар хачигт халдварын сэжигтэй тохиолдол 23 бүртгэгдээд байна. Үүнээс 5 хүн хачигт халдварын боррелиоз, 3 хүн риккетсиоз, хавсарсан хачигт халдвараар нийт 10 хүн өвчилсөн байна.

Тус өвчний сэжигтэй дуудлагыг Жаргалант сум 10, Алтай сум, Үенч, Ховд, Чандмань, Эрдэнэбүрэн сумдаас нийт 20 гаруй дуудлага иржээ.

Үүнээс Жаргалант сумын багуудаас 26-27 насны 4 хүн, 2-5 настай 13, 6-14 настай 5 хүүхэд нийт 18 хүүхэд хачигт хазуулжээ.

Хачигт хазуулсан тохиолдлын дийлэнх нь бага насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд ихэнх тохиолдол нь толгойн хэсэгт хазуулсан учир эцэг эхчүүд хүүхдээ толгой болон биеийн хэсгийг сайтар ажиглаж, шалгаж байхыг Ховд аймгийн Зооноз Өвчин Судлалын халдвар судлагч А.Айсахан  зөвлөж байна.

Ер нь хачигт халдвар 3 дугаар сараас эхэлж, намар 9 сар хүртэл гардаг учир бага насны хүүхдүүдэд анхаарал тавьж, эцэг эхчүүд байнга сэрэмжтэй байх хэрэгтэй гэнэ. Бөөлжих, толгой өвдөх, халуурах, ууц нуруугаар өвдөх, арьсаар тууралт гарах  зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай,эмнэлэг, мэрэгжлийн байгуулагад хандах нь зүйтэй. Үүнээс гадна хачигт халдвар хүний толгойн хэсэгт хазсан бол хүний тархи мэдрэлд нөлөөлөх аюултай болохыг мэргэжлийн хүмүүс анхаарууллаа.

Байршлаар нь үзвэл агаар хөдөө салхинд гадуур явж байх үедээ, газар тариалангийн талбайд явж байгаад хачигт хазуулсан байна.

А.Бямбасүрэн

 

 

 

Холбоотой мэдээ