Ахмадын Цагаан уул цогцолбор тохилог сүүдрэвчтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-05-27 10:50:44

Ховд аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс Японы Койка сайн дурын байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтарч энэ жил аймгийн Ахмадын амралт сувилалын дэргэд сүүдрэвч бүхий тав тухтай сууж амрах орчин бүрдүүллээ.

Ахмадуудын Цагаан уул амралтын гадна талбайд ахмадууд төрөл бүрийн хөдөлгөөн дасгал хийх төхөрөөмж, ярьж хөөрч суухад тохиромжтой сандал ширээ, савлуур бүхий хөдөлгөөнт сандал, хөдөлгөөний төрөл бүрийн дасгалуудыг хийж болох нөхцлийг бүрдүүлжээ. 

Одоогоор тус ахмадын сувилалд 20 гаруй хүн амарч байгаа ба тохилог сүүдрэвч бүхий хөдөлгөөн эрүүл мэндэд нь зориулсан талбай бүрдүүлсэнд талархаж байна.

А.Бямбасүрэн

 

                                  

Холбоотой мэдээ