Аймгийн Онцгой комиссоос постуудад шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-19 16:16:37

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос постууд болон үйл ажиллагаа явуулахаар жагсаалтад орсон байгууллагуудад шалгалт хийж, шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэж байна. Аймгийн хэмжээнд 13 пост гараад байгаа. Малчдаас ирсэн хүсэлтийг үндэслэн энэ сарын 17-нд тэднийг аймгаас хөдөө гэрт нь буцаасан. Энэ үеэр 200 гаруй малчин гэртээ харьжээ. Тухайн өдөр хөдөлгөөн нэмэгдсэн учир Замын цагдаагийн хэлтсээс хүч нэмэгдүүлэн ажиллаж, хөл хориог яаравчлан сахиулсан юм. Яг одоо хамгийн ачаалал өндөртэй нэгдүгээр пост дээр Онцгой комисс ажиллаж байна гэж мэдээллээ. Нэгдүгээр пост дээр энэ сарын 18-нд 110, өнөөдөр 53 хүнд шинжилгээ хийж, бүгд сөрөг гарсан гэв.

Энэхүү пост дээр БОЭТ-өөс халдвар судлаач эмч, лаборант, ариутгагч, жолооч, МХГ, Онцгой байдал, Тагнуул, Цагдаа, ЭМГ-аас тус бүр нэг хүн ажиллаж байна. Хөдөлгөөний хувьд Засгийн газрын 178 дугаар тогтоолд заасны дагуу хүнс, шатахуун, нүүрс зэргийг тээвэрлэж байна. 

Холбоотой мэдээ