Ус түгээх 34 байр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-11-19 21:02:21

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд ундны ус түгээх 34 байр ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг баримтлан ажиллаж байна.

"Ковид-19" цар тахлын үед өндөр эрсдэлтэй бүлэг болох хүүхдүүд болон өндөр настай иргэд ундны усаа зөөвөрлөх нь аюул дагуулж байна. Иймээс насанд хүрсэн залуус амны хаалтаа зүүж, бээлий өмсөн, хоорондын зайгаа баримтлан ундны усаа зөөвөрлөхийг Дорнод Нийтийн Аж Ахуй ОНӨААТҮГ-ын дарга Г.Баярсайхан анхаарууллаа. Аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн ус түгээх байрууд дээр ажиллаж, үүрэг чиглэлээр хангаж байна. 

Холбоотой мэдээ