Тэс суманд нүд, шүдний өвчлөл бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-27 16:15:59

Увс аймгийн Тэс сумын хvvхдvvд шvдний цоорлын эрчмээрээ бусад сум, аймгийн тvвшнээс хамаагvй доогуур тvвшинд байна.

Сийлант хийсэн мэргэжлийн эмч нар үүнийг гайхаж байгаа аж. 2013 онд Анагаахын ШУ-ны доктор, нvд судлалын тэнхимийн эрхлэгч Б.Уранчимэг 50-ааc дээш насны хvмvvст тvvврийн аргаар vзлэг хийхэд Тэс сумынхан бусад сумдаас хамаагүй их хараа сайтай байжээ. Энэ хавар хийгдсэн элэгний В, C вирүс илрүүлэх шинжилгээнд Тэс сумын 1000 хvн хамрагдахад 11,4 хувь нь вирүстэй гарчээ. Энэ нь аймгийн дунджаас 2-3 дахин бага байгаа аж.

 Ямартай ч Увсын Тэсийнхэн нvд, шvд сайтай, бас вирус тээгч багатай юм байна. Зарим хvмvvс ээмгээрээ гайхуулж байхад Тэсийнхэн эрvvлээрээ гайхуулж байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ