ОУОХ-ны тэргүүн Т.Бах: Спорт бидний амьдралыг аварч чадна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-23 12:54:30

МОСКВА. /TASS/. Спорт хүний эрүүл мэндэнд хэчнээн чухал болох нь коронавирусний цар тахлын үеэр харагдсан хэмээн Олон улсын олимпын хорооны тэргүүн Томас Бах мэдэгджээ.


“Спорт бидний амьдралыг аварч чадна. Коронавирусний хямралын үед спортоор хичээллэх нь бие болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд ямар чухал болохыг бид ойлгосон. ОУОХ-той хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаараа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мөн үүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Хэлэлцээрийн дагуу НҮБ, ДЭМБ, ОУОХ хамтран “Хамтдаа эрүүл” хэмээх олон улсын төслийг дэлгэрүүлэхэд чиглэсэн кампанит ажлыг эхлүүлсэн. Түүнчлэн бид вакцинжуулалтын дэлхий даяар өрнүүлэх кампанит ажилд хувь нэмрээ оруулахад бэлэн байна” хэмээн тэрбээр “Хорийн бүлэг”-ийн удирдагчдын цахим дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.


“Бид илүү эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэдэг нь бидний хямралаас ойлгосон нэг чухал сургамж юм. Нийгэм дотроо, нийгэм хоорондоо илүү эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Эв нэгдлээ бид удахгүй батлан харуулна. Үндэсний олимпын нийт 206 хороо, дүрвэгсдийн шигшээ багийг оролцуулсан олимпын наадам хүн төрөлхтний эв нэгдэл, тэсвэр хатуужилд хүчтэй дохио өгнө. Ялгаварлан гадуурхахгүйгээр дэлхийн эв нэгдлийн агуу бэлгэ тэмдэг болсон олимпын болон паралимпын наадмыг зохион байгуулах боломжийг олгосон улс төрийн төвийн сахисан байдлыг дэмжихийг би та бүхнээс хүсэж байна” хэмээн тэрбээр мөн ярьсан байна. 

Холбоотой мэдээ