“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 6377 ажилтан түргэвчилсэн оношилгоонд хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-23 14:47:39
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Цар тахлын энэ цаг үед “Эрдэнэт үйлдвэр” ажилчдынхаа төвлөрлийг саармагжуулахын тулд нийгмийн таван цехийн үйл ажиллагаагаа бүрэн зогсоогоод байна.

Мөн жирэмсэн болон 12 хүртэлх насны хүүхэдтэй 380-аад ажилтандаа хүүхдээ гэртээ асрах боломжийг олгож, тэтгэмжтэй чөлөө олгосон байна. Түүнчлэн ажилтнуудын төвлөрлийг бууруулах, цар тахлын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор 570 гаруй ажилтныг зайнаас буюу цахимаар ажиллуулж байна.    

24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэрийн ажлын цагийн хуваарь хэвийн явж байна. Нийт 6377 ажилтан түргэвчилсэн оношилгоонд хамрагдаж  үйлдвэрлэлийнхээ бүсийг халдваргүй бүс байлгах ажлыг богино хугацаанд зохион байгуулсан байна. Ажилтнуудыг тээвэрлэх хүрээнд автобусны буудал бүр дээр тусгай баг ажиллаж байна. Тус баг ажилтнуудыг автобусанд суухын өмнө гарыг нь ариутгаж, хамгаалах хэрэгслүүдийг шалган, тухайн автобусанд суух хүний тоог зохицуулан дараагийн автобусанд шилжүүлэх ажлыг хариуцаж байна.  

 

 

 

 

 

Холбоотой мэдээ