Шанхайн нисэх буудлын ажилтнуудыг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2020-11-23 15:00:34

ШАНХАЙ. /Xinhua/. БНХАУ-ын Шанхай хотын “Пудун” олон улсын нисэх буудлын ажилтантай холбоотой “COVID-19” халдварын хэд хэдэн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тус нисэх буудлын ажилтнуудыг нуклийн хүчлийн шинжилгээнд хамруулжээ.


“Өнгөрсөн ням гаргийн оройноос даваа гаргийн өглөө хүртэлх хугацаанд нисэх буудлын ачааны хэсэгт ажилласан бүх ажилтныг шинжилгээнд хамруулсан” гэж Шанхай хотын эрх баригчид мэдээлсэн байна.


Эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд нисэх буудлын зогсоолд шинжилгээ авах түр цэгийг байгуулж, сорьцыг цуглуулан шинжилжээ. Мөн халдварын батлагдсан тохиолдлуудын зорчсон бүх газрыг халдваргүйжүүлсэн байна. Үүний зэрэгцээ тэдний ойрын хавьтлуудыг тогтоон тусгаарлаж, нуклийн хүчлийн шинжилгээ хийжээ. 

Холбоотой мэдээ