Дархны үйлд сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-11-25 07:30:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны 11 дүгээр сарын 25. Буд гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 11. Лхагва гараг. Могойг хүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй, хар бич өдөр.

 

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Ус

 

Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.


Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Холбоотой мэдээ