Токио хотын зоогийн газруудын ажиллах цагийг багасгана

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2020-11-25 13:03:31

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотын засаг захиргаа согтууруулах ундаагаар үйлчилдэг зоогийн газруудын ажиллах цагийг багасгахаар төлөвлөж байна. Коронавирусний халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байгаатай холбогдуулан ийм арга хэмжээ авахаар болжээ.


Хотын засаг захиргаа караоке болон зоогийн газруудыг оройны 22:00 цаг гэхэд хаах шийдвэрийг энэ оны наймдугаар сарын сүүлээр цуцлаад байсан юм.


Токио хотын захирагч Койкэ Юрико өнөөдөр 17:00 цагаас хэвлэлийн бага хурал хийхээр товложээ. Тэрбээр “COVID-19” халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн үед эрчимтэй нэмэгдэх болсонтой холбоотойгоор шинэ арга хэмжээнүүдийг танилцуулах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ