Аймгийн Онцгой комиссын дэргэд хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулав

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-11-25 22:37:54

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын дэргэд “Дотоод хяналт, шалгалтын ажлын хэсэг” байгуулав.

Энэхүү ажлын хэсэг нь аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэр, чиглэл, үүрэг даалгаврын хэрэгжилт, "Ковид-19" цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний багууд болон сумдын Шуурхай штабын ажлын уялдаа холбоонд мониторинг хийх юм. Мөн төрийн алба хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, зөвлөн туслах, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах, ажлын хариуцлага алдсан, хайнга хандсан төрийн алба хаагчдад арга хэмжээ тооцуулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Өнөөдөр тус ажлын хэсгээс 14 сумын Онцгой комисс, Шуурхай штабтай цахимаар холбогдож,  батлагдаагүй мэдээллийг ард иргэдэд түгээхгүй байх, эргүүл, постод ажиллаж буй алба хаагчдад ажлын цагийг тэнцвэртэй хуваарилж, хариуцлага алдахаас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих хоол цайгаар хангах зэрэг хэд хэдэн чиглэлээр үүрэг өгсөн байна. 

Холбоотой мэдээ