Улаанбаатар хот болон бусад орон нутгаас 88 зорчигч иржээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-11-25 22:30:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт өнгөрсөн 24 цагийн байдлаар Улаанбаатар хот болон бусад орон нутгаас 29 тээврийн хэрэгсэл 88 зорчигч ирсэн тухай Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэв.


Тэд коронавирусний халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдсан ба хариу нь бүгд сөрөг гарчээ. Түүнчлэн зорчигч бүр 14 хоног гэрийн ажиглалтад байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар тус аймагт гэрийн ажиглалтад нийт  332 иргэн байгаа бөгөөд 11 дүгээр сарын 25-нд хоёр иргэний тусгаарлалтын хугацаа дууссан байна.

Гэрийн ажиглалтад байгаа иргэд дэглэмээ зөрчин хөдөө явах, гэрийн хаягаа буруу өгөх, утсаа авахгүй байх гэх мэт үйлдлүүдийг гаргаж төрийн байгууллагын алба хаагчдын ажилд хүндрэл учруулж байна. Иймд хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, гэрийн тусгаарлалтын дэглэмээ чанд баримтлахыг холбогдох албанаас анхааруулсан юм. 


Холбоотой мэдээ