450 гаруй иргэн өргөдөл, гомдол, хүсэлтээ ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-27 20:23:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хороо энэ сарын 27-нд утсаар 344, цахимаар 109 нийт 453 иргэний өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч зөвлөгөө, зааварчилгаа өгөв.


Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн 54.5 хувь нь ББСБ-д хамаарч байв. Харин 37.9 хувийг барьцаалан зээлдүүлэх газар болон гар утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээд эзэлж байгаа нь СЗХ-ны хяналт, зохицуулалтад шууд хамаардаггүй байгууллага аж.


ББСБ-аас олгосон зээлийн эргэн төлөлтөд хүндрэл үүссэнтэй холбогдуулж зээлийн гэрээний хугацааг сунгах, нөхцөл өөрчлөх хүсэлтээ тухайн байгууллагад цахимаар гаргаж, шийдүүлэх, СЗХоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй ББСБ-ын талаарх өргөдөл, гомдлыг http://www.frc.mn/i/Feedback цахим хаяг болон 51-262608 тоот утсаар хүлээн авч, хянаж байгаа.

 

Холбоотой мэдээ