Хонь, туулай жилтнээ эерэг сайн хэмээжээ

Монголын мэдээ | Лавлагаа
dusem11@yahoo.com
2020-11-28 07:22:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2020 оны 11 дүгээр сарын 28. Санчир гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 13. Бямба гараг. Гоё хүүхэн одтой, таван шар мэнгэтэй, хөхөгчин гахай өдөр.

 

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Хий

 

Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.

 

Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Холбоотой мэдээ