Халдвар авсан иргэдийн дийлэнх нь төмөр зам орчимд амьдардаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-30 14:25:31
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт нэмж халдварын тохиолдол бүртгэгдээгүй гэж аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Халдвар авсан 22 иргэн ХӨҮСТ-д эмчлүүлж байгаа. Биеийн байдал хөнгөн. Дээрх 22 иргэний ойрын хавьтал 428, дам хавьтал 4721 байна. Дам хавьтлуудыг түүврийн аргаар шинжилгээнд хамруулж байна. Өнөөдрийн байдлаар тусгаарлах долоон байранд 166, үүнээс том хүн 119, хүүхэд 47 байна. Гэрийн ажиглалтад 454 иргэн байгаа ажээ. Энэ сарын 11-нээс хойш Орхон аймаг 2287 иргэнд PCR шинжилгээ хийсэн. Үүнээс ХӨСҮТ-ийн лабораторид 1026, БОЭТ-ийн вируслогийн лабораторид 1261 сорьцыг шинжилжээ.

Орхон аймгийн Онцгой комисс 11 дүгээр сарын 11-нээс “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжсэн. Халдварын тохиолдол 11 дүгээр сарын 17-нд 13, 20-нд гурав, 21-нд нэг, 26-нд тав нийт 22 тохиолдол PCR шинжилгээгээр баталгаажсан байна. Эхний батлагдсан 13 иргэний ойрын хавьтал 319,  20-нд батлагдсан гурав иргэний ойрын хавьтал 64, 21-нд батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал 26, 26-нд батлагдсан таван иргэний ойрын хавьтал 19 байгааг тогтоож хяналтдаа бүрэн авчээ.

Халдвар авсан иргэдийн 14 нь эрэгтэй, найм нь эмэгтэй байна. Эдгээр 22 иргэний 10-т хамар битүүрэх, хуурай ханиалгах, хоолой зовуурилах шинж тэмдэг илэрсэн байна. Халдварын нууц үе 3-10 хоног байгааг ЭМГ-ын дарга Д.Сүхээ хэллээ.

Халдвар авсан иргэдийг баг буюу оршин суудаг хаягаар нь дүгнэвэл Баянцагаан баг буюу төмөр зам орчимд 16, Зэст багт -1, Согоот багт-3, Шанд багт-1, Их-Залуу багт-1 бүртгэгджээ.  

Холбоотой мэдээ