Аймгийн ИТХ-ын II хуралдаанаар Засаг даргын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-30 16:30:37
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын 2020-2024 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийг ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаанаар яг одоо хэлэлцэж байна. Аймгийн Засаг дарга С.Батжаргал ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө талаар илтгэл танилцуулж төлөөлөгчдийн асуултад хариулж байна. Дээрх хөтөлбөрийн төсөлд нийт найман бүлэг, 18 дэд бүлэг, 123 зорилго, зорилт дэвшүүлсэн байна. Үүнийг боловсруулахдаа МАН-аас УИХ, орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй уялдуулж гаргажээ. Тухайлбал, “Эрдэнэт хүн, Эрдэнэт хот, Эрдэнэт хүч” гэсэн хөгжлийн цогц бодлоготой уялдуулж эрүүл мэнд, чийрэгжүүлэлт, нийгмийн халамж, боловсрол, соёл шинжлэх ухааны хөгжлийн талаар хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгажээ. Нийгмийн халамж, гэр бүл, хүүхэд залуучуудыг хөгжүүлж, дэмжих чиглэлээр нийт 15 зорилго, зорилт дэвшүүлсэн байна. Газрын харилцаа, хот байгуулалт, цахилгаан, дулаан эрчим хүч, тээвэр, авто замын чиглэлээр 24 зорилт дэвшүүлсэн байна. 

Холбоотой мэдээ