Архи, согтууруулах ундааг 15 цагаас хойш худалдахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-11-30 20:03:11

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:

ийтийг хамарсан үйл ажиллагаа, дугуйлан, тэмцээн, соёл урлаг, тэмдэглэлт, ойн баяр, боловсролын үйлчилгээ, сүм хийдийн үйл ажиллагаа, караоке, РС тоглоом зэрэг газрын үйл ажиллагааг 12-р сарын 11 хүртэл хугацаанд хязгаарлах,

арааны зах, дэлгүүр, барилгын материалын дэлгүүр, үсчин, гоо сайхан, цайны газар, зочид буудал, дэн буудал, үйлдвэрлэл үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааг 12-р сарын 1-нээс хэвийн горимд шилжүүлэх ба халдвар хамгааллыг сайтар хангасны үндсэн дээр өглөөний 9-18 цаг хүртэл ажиллах,

-Хүнсний дэлгүүр 8-20 цагийн хооронд ажиллана, тэгэхдээ архи, согтууруулах ундааг худалдан борлуулах цагийн горимыг 15 цагаас хойш хязгаарлах,

-Орон нутагт барьж буй барилгын ажлын гүйцэтгэлийг улсын комисс хүлээж авах нөхцөл боломжоор хангах,

үүнхангай сумын Далантүрүү багт шинээр хяналтын пост ажиллуулах,

-Коронавирусний эрсдэлийг бууруулах чиглэлээр зарцуулах зардлын тооцоог гаргах,

-Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг тусгаарлах, гэрийн ажиглалтад хянах бөгөөд эдгээр ажлыг хариуцлагатайгаар хийж гүйцэтгэхийг шат шатны дарга нарт үүрэг болголоо.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 14 хоногийн хугацаанд аймгийн хэмжээнд хөдөлгөөнт эргүүлийн шугамаар 2500 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

 

Холбоотой мэдээ