Ш.Оргил: Хатуу хөл хорионы дэглэм сулраагүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-01 17:41:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт хөл хорионы хатуу дэглэм мөрдөгдсөн хэвээр байна. Иймээс иргэд гэр гэртээ байж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, хариуцлагатай байж, хатуу хөл хорионы дэглэм сулраагүй гэдгийг та бүхэн маш сайн ойлгох хэрэгтэй гэж аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил анхаарууллаа.   

Дархан-Уул аймгаас ойрын сумд руу албан бус буюу хулгайн замаар, явганаар, мориор гэх мэтчилэн иргэд хөдөлгөөн хийж байгаа мэдээлэл аймгийн Онцгой комисст ирсэн байна. Гадаа хүйтний эрч чангарч байхад осгох, төөрөх, чоно нохойд бариулах гэх мэт болзошгүй эрсдэлииг тооцож, хөл хориотой үeд дэглэм, хууль зөрчсөн ийм үйлдэл гаргахгүй байж, аймаг, сумын онцгой комиссын ажилд хүндрэл учруулахгүй байхыг Онцгой комиссын дарга анхаарууллаа.

Хэрэв ямар нэг эрсдэл тулгарвал төөрсөн даарсан хэн нэгнииг хайгаад явж байх хүн хүчний нөөц боломж бидэнд одоогоор хомс байгаа. Бид бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа гэдгийг хэлье гэв. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүл, аймаг, сумдын шуурхай штабт нийтдээ 1000 орчим алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

 

 

 

Холбоотой мэдээ