Улсын тусгай хамгаалттай газар өрөмдлөгө хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-05-30 13:37:24

Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамгаалалтын дэглэм зөрчиж өрөмдлөгө хийсэн байна. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Ингэн хөөврийн хоолой, Зулганайн орчимд Гранд-Электроник ХХК нь хоёр цэгт 2 өрөмдлөгө хийсэн нь тогтоогджээ.

Тус бүс нутаг нь Говь Гурвансайхан Байгалийн Цогцолборт Газрын онцгой бүсэд хамаардаг юм. Тухайн хууль зөрчсөн үйл ажиллагаа нь гэрэл зургаар нотлогдож байгаа ажээ. Тус компани нь "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2 дахь хэсэг болон "Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээ явуулах журам"-ын 2-р зүйлийн В хэсгийн 1-д заасан шинжилгээний ажил явуулах иргэн, байгууллагын үүрэг, эрхийг зөрчөөд байна.

Энэхүү үйлдлийг аймгийн БОАЖГазарт шилжүүлсэн гэж Гурвансайхан Байгалийн Цогцолборт Газрын Захиргаанаас мэдээллээ. Тус хууль бус үйлдлийг 5 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд хийсэн хяналт шалгалтаар илрүүлжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ