“Time” сэтгүүл анх удаа “Оны хүүхэд”-ийг тодруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-04 11:58:53

НЬЮ-ЙОРК. /Time/. Энэтхэг гаралтай америк охин Гитанжали Рао анх удаа Time” сэтгүүлийн “Оны хүүхэд”-ээр тодорчээ.


Өдгөө 15 настай Гитанжали Рао нь ундны усан дахь хар тугалгын хольцыг илрүүлдэг гар утасны төхөөрөмж бүтээснээр энэхүү хүндтэй цолын эзэн болсон байна. Тэрбээр мөн “Kindly” компьютерийн программыг хөгжүүлжээ. Тус программ нь хиймэл оюун ухааны тусламжтай цахим хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг илрүүлэх зорилготой аж.


Тийнхүү “Time” сэтгүүл анх удаа 15 хүртэлх насны 5000 гаруй хүүхдээс сонголт хийж, “Оны хүүхэд”-ээр тодрох хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Рао хамгийн сүүлд үлдсэн дөрвөн хүүхдээс шалгарсан байна. 


Тэрбээр өөрийнхөө шинжлэх ухаанч хандлага гаргахдаа баримталдаг зарчмынхаа талаар ярихдаа, ажиглалт, тархины шуурга, судалгаа, бүтээл, харилцаа гэсэн үгсийг дурджээ. Түүнчлэн хэд хэдэн асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэхийг хичээх бус, нэг л зорилго дээрээ төвлөрдөг байхыг үе тэнгийхэндээ зөвлөсөн байна.



Үүнийг би хийж чадсан учир бусад хүн ч чадна


Холбоотой мэдээ