Япон бензин хөдөлгүүртэй автомашинаас татгалзахаар төлөвлөж байна

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2020-12-04 14:01:08

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар 2030-аад оны дунд үе гэхэд бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины худалдааг тэглэх зорилгоор дотоодын зах зээлийг зохицуулах хатуу журам нэвтрүүлэхээр төлөвлөж байна гэж “NHK” телевиз мэдээлэв.


Цэвэр бензин эсвэл дизель хөдөлгүүртэй автомашины худалдааг зогсооход чиглэсэн хөтөлбөрийг Японы Засгийн газар энэ онд багтаан боловсруулахаар төлөвлөжээ. Тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны төлөвлөгөөнөөс үзвэл, 2030-аад оны дунд үе гэхэд зөвхөн хос болон цахилгаан хөдөлгүүртэй, устөрөгчийн түлшээр ажилладаг автомашинууд шинээр авах боломжтой болно.


Энэхүү алхамыг 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх Токиогийн стратегийн нэг хэсэг гэж үзэж байна. Ийм зорилт тавьснаа Японы Ерөнхий сайд Сүга Ёшихихдэ өмнө нь мэдэгдсэн билээ.


Японы зах зээлд одоогоор хос хөдөлгүүртэй хангалттай олон загвар худалдаалагдаж байгаа юм. Ийм загварыг тус улсын автомашин үйлдвэрлэгч бүх компани үйлдвэрлэж байгаа билээ. Харин өргөн хэрэглээнд зориулагдсан цахилгаан тээврийн хэрэгсэл харьцангуй цөөн хэмжээгээр үйлдвэрлэгдэж байгаа юм.


Холбоотой мэдээ